Харанхуй, тиймээ тэр шөнө тас харанхуй байж билээ. Хот өөрөө ийм их гэрэлтүүлэлттэй атал яагаад ийм бүдэг байдаг билээ гэж гайхширсан сан. Хар бороо нүүрэн дээр минь асгаран орж байсныг ч тоосонгүй. Нүүр даган урсах нулимс байв уу эсвэл бороо байв уу? Өөрөө ч үл мэднэм. Тийнхүү би гэдэг хүн өөрийнхөө үерхэлдээ үнэнч найзынхаа зүг алхаж буй минь энэ. Сэтгэлийн минь зовлон зүдгүүрийг, бодлын минь түгжээсийг мулталдаг тэр дотно найз руугаа мөлхөж буй нь энэ.
Түүнийг Брүүклин гүүр гэдэг.
Энэ газартай танилцсан түүх ийн эхэлж билээ. Одоогоос гурван жилийн өмнө юм уу даа, би өөрийнхөө тоос дарсан диван дээр залхуутай нь аргагүй лаглайн хэвтэж “National Geographic” сувгийг үзэх, зүүрмэглэх хоёрын хооронд үзэхчаан аядаж билээ. Тэр орой ч мөн адил аадар бороо хувингаар цутгаж байсан сан. Миний ухаан орон гаран ерөнхийдөө бол дуг нойрондоо дугжрахад ганц хоёр хуруу дутуу харайлгаж явтал нэвтрүүлэгчийн өвөрмөц хоолой нойр үргээж орхив. “Өнөөдрийг хүртэл энэхүү гүүр их олон хүний амийг авсан хэдий ч аварсан нь түүнээсээ хэд дахин илүү их юм” гэсэн тэр л хэсэг одоо хүртэл миний санах ойноос үл сална. Хичнээн хүн өөрийнхөө амьдралд цөхрөн энэ гүүрнээс үсрэх гэж явсан юм бол, хэд нь бодлоо өөрчилж цөхрөлөө энэ гүүрэнд үлдээж сэтгэл өөдрөг буцсан юм бол. Энэ зэвэрсэн хуучин гүүр удахгүй нурах, аюул учруулах магадлалтай гүүрийн тоонд зүй ёсоор ордог хэдий ч өнөөдрийг хүртэл далайн дээгүүр хөндөлссөөр л байх аж. Заримдаа энэ гүүр яаж тогтоод байдгийг ч гайхаад үл барнам. Гайхах зүйл байхгүй ээ гэдгийг хожим ухаарч билээ.
Тиймээ, Брүүклин гүүр их олон хүний итгэл даасан учир өдий хүртэл хоёр арлыг холбон хотойх ч үгүй байх шиг. Тэгж би энэ нуршгүй гүүрэн өөрийнхөө итгэлийг үлдээж билээ. Ийнхүү элдвийг эргэцүүлэн бодсоор явтал гүүрний эхний цамхаг дээр ирснээ сая анзаарлаа. Эндээс л үүд нээгддэг юм. Энд би орилж хашгирч, уйлж, харааж зүхэж, бүр гүүрнээс харайсан ч болно. Ийм бороотой харанхуй шөнө хэр баргийн зоригтой хүн чамайг зогсоох гэж оролдохгүй. Юүдэнтэй зузаан цамцаа өмссөн хэдий ч миний хуучин ipod-ний чихэвч нэвт норсныг хоёр чих маань мэдээллээ. Бодвол их ширүүн орж байгаа бололтой. Ойр хавийн бааранд сууж арваад тагш сархад зооглосон хэдий ч ухаан минь эрүүл байх шиг. Уул нь түр ч болтугай мартагнах гэж сархдыг хүртдэг сэн бус уу. Энэ өдөр үйлчилгээ алга. Сонин, үнэхээрийн сонин шөнө.
Хоёр цамхгийн хооронд явахдаа хичнээн баяртай байснаа илэрхийлэхэд хэцүү юм. Тэнгэрт одсон найзтайгаа уулзаж хэдэн үг солилцох боломж олдсон юм шиг тийм л мэдрэмж төрдөг юм надад. Гэнэт бодол сатааран хэн нэгэн намайг чиглэн ирж буйг мэдэрлээ. Чихэнд маань “Линкин Парк”-ийн дуу байдаг чадлаараа нойтон чихэвчээр бахирч буйгаас ямар ч чимээ үл хүлээж авах аж. Энэ зөөврийн хөгжим гэж чихний ганц аюулт зэмсэг. Эргэн харвал хорь дөнгөж гарч байгаа болвуу гэмээр латин бүсгүй, нүдний будаг нь нүүрний будаг болж хацар уруул бүгдийг даган урсжээ. Мэдээж борооных биш болох нь алган дээр тавьсан алим мэт ил байлаа. Би дотроо “Чи энд үлдэж хэсэг тайвширсан нь дээр байх. Би болсоон. Чамд садаа болохгүй” гэж бодтол бүсгүй сонссон мэт “хэрэггүй дээ” гэсэн утга агуулсан гуниг, нулимс дүүрэн нүдээр хариулаад Манхаттаны зүг гүүр ураадан удаан алхлаа. Хэсэг түүний араас харж зогсонгоо одоо миний харих ээлж ирснийг мэдэрлээ. “За дараа уулзалтлаа түр баяртай анд минь” гээд би гэрийн зүг алхлаа. Одоо бүх юм сайхан байна. Үнэхээрийн сайхан.

No comments:
Post a Comment