Tuesday, October 14, 2008

Ховордсоор л

Үрээ үхлийн шуурганд алдсан
Эхийн сэтгэл юутай харуусалтай.
Амьдралынхаа нандин бүхнээ гээсэн
Хүмүүний сэтгэлийн хат юутай нимгэн.

Аз жаргал дүүрэн амьдралыг өөрчлөхөд
Ганц дусал бороо ч хангалттай нь юутай хатуу.
Энэ ертөнцөөс үгүй болсных нь дараа ухаарах
Бидний ухаан юутай богино.

Ухаарч амжаагүй намайг өршөө
Эгэл хүний тэнэглэл.
Эргүүлж авчирч үл чаднам, уучил
Энэ миний дутагдал.

Гэхдээ би тэнгэр бурхандаа мөргөнөө
Тэнгэр өөд цацлаа өргөнө.
Сайн хүмүүсийн төлөө сэтгэлээ үл харамлана
Одоо миний хийж чадах зүйл энэ бололтой.

Сайн хүмүүс ховордсоор л …

No comments: