Өнчин ядарсан чоно цас хөнтчин алхлаа.
Өмнөө байгаа бүхнийг үнэрлэн хашир ахилаа.
Сүрэг ижлээ хайсаар хагас сар өнгөрчээ.
Сүүдрээс өөр ижилгүй тул нөхдөө эрсээр л.
Мань эр сүргээсээ төөрсөндөө биш
Манлайлна гэж бахархаж байгаад хөөгдсөнд учир.
Ганцаараа ч болно гэсэн түүний бардам зан
Гарцаагүй одоо байгаа байдалд хүргэсэнд начир.
Хамт олонтой байх ямар чухлыг ухаарсан цөөвөр
Хаа сайгүй ижил нөхдөө хайсаар л.
Хайнга тэр сүрэг нь үгүй болсон гэдгийг
Хашир анчдын гарт үрэгдсэн гэдгийг хэрхэн мэдэх билээ.
Уул толгодыг давсаар ой модыг сүлжсээр
Ус ундгүй явсан түүнд ундлах цаг болсныг мэдэгдэв.
Үүгээр ан амьтан нүдний үзүүрт ч харагдсангүй.
Үнгэж цангасан түүнд утаа суунагласан өвөлжөө өртөв.
Бог малын үнэр авсан боохой
Байдгаараа гэтэн өвөлжөөг чиглэлээ.
Ноход ч түүнийг ирж буйг мэдсэн мэт
Наана цаана орон чангаар хуцалдаж эхэллээ.
Гэнэт гэрэл гарч түүний зүг эгцлэн туслаа.
Гэрэлд цочсон тэр ч уур хилэнгээ барьж ядлаа.
Уяанаас суларсан бардам ноход ч түүний зүг нисэн айсуй
Уул нь ч алдах зүйлгүй цөөвөрт цаг хугацаа хайран бусуу.
Нохдоор бүчигдсэн сааралд тулалдахаас өөр сонголт үгүй
Ноогдсон хувилбараас өөр зугатах нөхцөл үгүй
Бужигналдан хазалцаж бүлэг ноходтой тулалдаж эхэлсэн ч
Буун дуу нуруугаар хүйт даалган бүхнийг зогсоолоо.
Анч хөгшин гал нээсэн нь тэр байлаа
Айлган хий буудсангүй, харин онилон байж шийтгэсэн нь тэр байлаа.
Анд болох нохдоо ч хайрлалгүй өнгийсөн нь тэр байж.
Аймаг гарлаараа бол ах дүү болох чоно, хоёр нохой цус садран цасан дээр тэрийж.
Өөрийн арьс ижил сүргийнхээ үсний хажууд хэвтэх болно гэдгийг
Өнөөх эр хэрхэн мэдэх билээ.
Өдгөө мэдлээ ч гэсэн харамсах сэтгэл түүнд бий гэж үү
Өөрөө хамт байх гэж хайж байсан бус уу.
Ийнхүү ижил сүрэгтэйгээ дахин нийллээ
Тиймээ, аз жаргалаар дүүрэн нэгдлээ.
Энэ ертөнцөд, нөгөө ертөнцөд ялгаа юухан билээ
Өмнөө тавьсан зорилгодоо магнай өндөр хүрлээ.
Байгалийн хууль өөрөө тийм билээ
Байгаагий нь анд болгож
Үлдсэнийг нь өстөн болгож
Үүгээр амьдралыг өндөрлөдөг билээ.
Monday, October 27, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment