Friday, August 28, 2009

Тиймээ би харамч хүн



Би харамч хүн
Хайран сэтгэлээ хүнд үргүй үрдэггүй
Халамж нөлөөгөө оргүй орхидоггүй
Халааснаасаа дэмий мөнгө унагадаггүй
Тиймээ би харамч хүн

Хэлэх үгээ хэнд хэлэхээ бодон
Хэрэг нэмэр болоосой гэж гаргана уу гэхээс
Хэлээд ч нэмэргүй үед харин ч нэг хав дардаг
Тиймээ би харамч хүн

Тусыг зарцуулсан мөнгөөр тооцдоггүй
Чадлыг хөрөнгийн хэмжээгээр илэрхийлдэггүй
Сэтгэлийн дэмд мөнгөн үнэлгээ өгдөггүй
Сэтэрсэн харууслыг архиар угждаггүй
Тиймээ би харамч хүн

Харамч гэхээр л монголчууд бидний нүдэнд
Харь нутгийн данжаад буух
Харам үгийнхээ утгыг ухаж зөв ойлговол
Харин их санаа түүний цаана нуугдаж буйг олох

Эх орон минь харам
Ээж аав минь харам
Эгэл энэ орчлон харам
Энэхүү хайр минь харам

No comments: