Сар, хоёр эсвэл гурван сарын өмнөхөн юм уу даа
Саатан хэдүүл цагийг өнгөрүүлж билээ
Сартай тэр оройг өглөө хүртэл.
Бяцхан түүнтэй танилцсан тэр мөч
Баясгалантай, хөгжилтэй эсвэл гэнэтийн юм уу даа
Баахан бид инээлдэж, оройг өнгөрүүлж билээ
Бараг үл таних түүнтэй үүр цайтал.
Яагаад ийм дотно мэдрэмжийг хүртэв
Ямар тавилангаар бид учрав
Гүнд нуугдсан сэтгэлийг минь хэн онгойлгов
Ганцаардсан бодлыг минь хэн хуваалцав.
Зогссон зүрхийг минь дахин цохиулах гэж
Унтарсан сэтгэлийн минь галыг дахин асаах гэж
Уйд автсан нүдийг минь дахин нээх гэж
Зориг мохсон мөрөөдлийг минь дахин сэргээх гэж
Зүгээр л чамтай учирсан бололтой
Зүрх минь дахин цохиллоо.
Зүүдэндээ чамайг хардаг боллоо
Зүгээ дахин оллоо (төөрч явсан бололтой)
Өнөөг хүртэл би тэр өдөрт баярлалаа гэж мэхиймүү
Өдгөөг хүртэл царцсан сэтгэлийг минь гэсгээсэнд
Өнөөдрийг хүртэл би түүнд гялайлаа хэмээн ёсолмуу
Өнчин зүрхийг цохилуулж амьдруулсанд.
No comments:
Post a Comment